Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмаагийн Монголчууддаа зөвлөж буй зөвлөгөөг хүргэж байна.
Бидний өвөг дээдэс өвлийн дулаан хувцаснаасаа салах гэж тэгтлээ яардаггүй байсан. Учир нь хавар даарвал бүх хууч өвчин сэдэрдэгтээ холбоотой.
Харин одоо үед хавар, зун, намар гэлтгүй нимгэн хувцас өмсөж байгаад өвлийн улиралтай золгодог болсон байна. Тэгвэл энэ нь буруу. Тэр тусмаа хаврын хавсарга салхитай энэ үед нимгэн хувцаславал маш аюултай. Үүнийг мэдэхгүйгээр нимгэн хувцасласнаас болж өвчлөмтгий, сулбагар дархлаагүй болцгоож байна.
Намар даарвал эм, хавар даарвал өвчин гэж үг бий. Тиймээс хаврын улиралд дараахгүй дулаан явахыг Монголчууддаа зөвлөмөөр байна. Мөн тавдугаар сарын нар хамгийн их D витаминтай байдаг. Энэ нарны элчийг ашиглаарай гэж залуу аав ээжүүдээ хэлмээр байна.