Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний түүхт 110 жилийн ойн өдөр өнөөдөр /2023.03.06/ тохиож байна.
Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гаргаж байсан түүхтэй.
Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж ирсэн билээ.
Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жил, “Ган зам” сонины 65 жилийн ойн баярын хурал “Ган зам” паласт боллоо.
Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жил, “Ган зам” сонины 65 жилийн ойн баярын арга хэмжээг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар үг хэллээ.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:Сэтгүүлзүйн салбарт ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач, уран бүтээлч та бүхэндээ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойн мэндийг хүргэе.
110 жилийн ой өдрөө баярт мэдээг дуулгах нь зүйтэй байх. Монголын сэтгүүлзүйн НЭВТЭРХИЙ ТОЛЬ бүтээх шийдвэр гаргасан гэдгийг дуулгахад таатай байна.
Энэхүү шийдвэрийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ судалгааны төв ТББ, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, “Глоб Интернэшнл төв” дөрвөн ТББ хамтдаа хуралдаж гаргасан.
Ойн баярын хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар илгээлт явуулсныг МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай, нар уншиж уншиж сонордууллаа.
Мөн энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, нийтлэлч, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Цэвлээ гуай сэтгүүлчдэд үнэ цэнтэй сургаалиа хайрласан юм.
Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Цэвлээ: Үзэг нэг, үйлс нэгт эрхэм сэтгүүлчид та бүхний өмнө үг хэлэх завшаан тохиолдсон явдалд үнэхээр баярлаж байна. Хүн төрөлхтөнд амьд явах чухал юм. Амьд явбал алтан аяганаас ус уух их хувь заяа гэсэн ардын сайхан үг бий. Эрхэм сэтгүүлч та бүхэнд хоёр зүйлийг хэлэх гэсэн юм. Сэтгүүлч хүнд нэг л зорилго байдаг юм. Энэ бол Монголын ард түмний амьдралыг хамгаалж, урт наслуулах, аз жаргалтай байлгах нь Монголын сэтгүүлчдийн ариун үүрэг юм шүү.
Мөн Нэгдүгээрт, Сэтгүүлчид та бүхэн минь эрүүл энх, урт удаан наслаарай, Хоёрдугаарт ард түмнээ урт удаан наслуулах, сайн сайхан амьдруулахын төлөө нэгэн биеийнхээ амьдралаа бүрэн зориулаарай.
Сэтгүүлчийн алба бол хугацаагүй алба гэдгийг хэлмээр байна. Энэ ариун сайхан албанд хугацаагүй ажиллаж, Монголын ард түмнээ баян чинээлэг сайхан амьдруулахын төлөө тэмцэхийг хүсэж байна.
Монголын сэтгүүлчид Монголын ард түмнийг ядуурлаас гарахын төлөө тэмцэх ёстой. Монголын сэтгүүлзүй мандтугай гэж ерөөе.
Түүхт өдрөөр Ерөнхийлөгчийн зарлигаар ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
-ТВ5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат
– Эгүүр.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Ж.Мядагбадам
-МСНЭ-ийн Бага хурлын гишүүн Д.Дэлгэрмаа
-МСНЭ-ийн Бага хурлын гишүүн, Хэнтий аймгийн салбар зөвлөлийн дарга С.Ган-Эрдэнэ
-С1 телевизийн хөтлөгч Ц.Чойжилсүрэн
-Сэтгүүлч Б.Батцэцэг
-Сэтгүүлч Ц.Бавуусүрэн
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
–МУБИС-ийн багш, доктор, профессор М.Одмандах
–МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал асан, Бага хурлын гишүүн Э. Болортулга
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
–Н.Пүрэв
–Б.Амгалан
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр
ГАН ҮЗЭГТЭН ЦОЛ ТЭМДГЭЭР:
–Ган зам сонины сэтгүүлч А.Энхсайхан
–Ган зам сонины сэтгүүлч Я.Гэрэлсүрэн
– Ган зам сонины сэтгүүлч Ё.Мядагмаа
-Төв аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн гишүүн Г.Буянжаргал
–ТВ9 телевизийн сэтгүүлч Г. Батцэцэг
–Манд.мн сайтын эрхлэгч Н.Пүрэвсүрэн
–Хэвлэлийн төлөөлөгч Б.Батцэцэг
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР
-Еpress сайтын орлогч эрхлэгч Г.Ганчимэг
-Ган зам сонины сэтгүүлч Б.Мөрөн
-Эргэлт.мн сайтын нийтлэлч, тоймч Б.Цогтбаяр
-Малчин телевизийн сэтгүүлч О.Баясах
-Малчин телевизийн сэтгүүлч Н.Нарантунгалаг
-Малчин телевизийн сэтгүүлч Э.Пүрэвсүрэн
-Малчин телевизийн сэтгүүлч Н.Эрдэнэчимэг
-Малчин телевизийн сэтгүүлч М.Гүндиймаа
– Малчин телевизийн сэтгүүлч Ч.Цэнгэлсайхан
– Хэвлэлийн төлөөлөгч Г.Одсүрэн
-Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Н.Ангараг
-Зэвсэгт хүчин жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Д.Болормаа
-Сэтгүүлч Г.Түвшинжаргал
-Сэтгүүлч Б.Батцэцэг нар тус, тус шагнагдлаа.
Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ийн 12 аймаг, 1 дүүргийн салбар зөвлөл тэргүүн нарыг батламжилж хариуцлагын гэрээнд гарын үсэг зурах ёслол болов.