Төрийн албаны ерөнхий шалгалт гурван өдөр үргэлжилнэ

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд өчигдөр эхэллээ.

Энэхүү шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна.

Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 2057 иргэн бүртгүүлсэн бөгөөд оролцогчдын ирц өндөр байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан: Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний ээлжийн шалгалтыг авч дууслаа. Энэ ээлжинд ирвэл зохих 140 иргэнээс 101 иргэн шалгалт өгч, 30 нь тэнцсэн байна. Шалгалт хууль, журмынхаа хүрээнд хэвийн болсон.

Өдөрт таван ээлжээр, нэг ээлжиндээ 140 иргэн, нийтдээ 700 гаруй хүн шалгалт өгнө гэж тооцоолсон гэлээ. 

Мөн Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсныг тэрбээр онцолсон.

Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна.

Ташрамд, уг шалгалтын дараагийн бүртгэл дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …