МОСДХ-ны дэргэдэх Техник технологийн зөвлөл байгуулагдлаа

Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр холбооны Техник технологийн зөвлөл байгуулагдах шийдвэр гарч энэ сарын 21-ний өдөр анхны хурлаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү зөвлөл нь техник технологийн шийдэл болон харилцан мэргэжлийн ур чадвар туршлага солилцох, хамтран ажиллах, салбарын бодлогыг мэдээллийн технологиор дэмжих үндсэн чиглэлээр ажиллах юм.

Цаашид зөвлөл нь нэгдсэн төлөвлөгөө гаргаж, байнгын ажиллагаатайгаар ажиллахаар тогтлоо.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …