Хаврын улиралд ямар хоол унд идвэл илүү эрч хүчтэй болох вэ?

Гол нь хий махбодоо тэгшитгэх хоол унд идэх хэрэгтэй. Хаврын улиралд мацаг барьж болохгүй.

Хүмүүс хавар болж дулаарахаар мацаг барьж хүч тамир цаанаасаа буурч байгаа биеэ хоол тэжээлийн дутагдалд оруулдаг. Тослог бүлээн чанартай хүнсийг тэжээллэг хоол гэдэг. Хонины мах бол тослог бүлээн чанартай.

Тиймээс хонины мах түлхүү идэх хэрэгтэй. Ногоон цай, хар цай гэх мэт хэт сэрүүн чанарын цай хэрэглэж болохгүй.

Сүүтэй цай, гурилтай шөлөө хэрэглэхийг зөвлөе.
Гурилтай шөл, бууз, хуушуур, цуйван, будаатай шөл гэх тэжээллэг монгол хоолнууд сайн.

Тэжээллэг хоол хүнс хүнд чанартай учраас цадталаа идэлгүй, ходоодны хийн хувьд зай завсар гаргах хэрэгтэй.

Ходоод нь хүний гарын хоёр алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй. Хоёр алганы дөрөв хуваасны гурвыг нь дүүргэх хэмжээний хоол идэх учиртай.
Дөрөв хуваасны хоёрт нь гурил, мах зэрэг бүхэл хоол идвэл эрүүл мэндэд тустай. Ходоодныхоо дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний шөл уух ёстой гэсэн үг.

Шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос бүрдсэн биеэ хоол ундаар тэжээж, тэтгэх хэрэгтэй.
Хаврын эхний хоёр сард шороо, хий махбод, бадганы бэлгэ чанар хөдөлж байгаа.

Тиймээс энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог.

Бадган нь хийтэй хавсраад өвчлөл эмгэг үүсгэх эрсдэлтэй учраас хоолны хэмжээнд онцгой анхаарах хэрэгтэй. Дахиад хэлэхэд хоолыг сойхдоо биш чанартай тэжээллэг хоол бага хэмжээтэй хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

#одонцэцэг_эмчийн_зөвлөгөө
#Манба Дацан Бодь Сэтгэлтэн Эмнэлгээс Зөвлөж Байна

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …