Өнөөдөр 12:15 цагаас Офицерүүдийн ордны зүүн урд байрлах “Тэнгэр” худалдааны төвийн агуулахаас эхлэн нөөцийн махны бэлтгэл ажилтай танилцан, мах бэлтгэгчдэд хэрхэн ажиллах талаар чиг үүрэг өгөх гэж байна.
Уг ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ахлан явуулах аж. Нөөцийн махны худалдаа энэ сарын 25-аас эхлэх боловч шаардлагатай махны нөөц одоогоор 50 хувьд ч хүрээгүй байгаа гэнэ. Учир нь нөөцийн махны санхүүжилт бүрэн орж ирээгүй байгаас болж ийн мах бэлтгэл саатаад байгаа юм банйа.