Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. 4-6 хэм дулаан байна.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …