Б.Жавхлан: Засгийн газар “Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

Засгийн газар “ГЭРЭГЭ” бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2023.05.01/мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан “Монгол улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын  өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа.

Засгийн Газар 2016 онд авсан “Кредит свисс” банкны 60 сая ам.долларын синдикат зээлийг 2021 оны 3-р сард бүрэн төлсөн бол 2016 онд гарсан “Мазаалай” бондын үлдэгдэл,132,6 сая ам.долларыг 2021 оны 4-р сард бүрэн барагдууллаа.

Мөн 2012 онд босгосон “Чингис” бондын өрийн 136,8 ам.долларыг 2022 оны 12-р сард хугацаанд төлж барагдуулаад байна. Өнөөдөр “Гэрэгэ” бондын үлдэгдэл 368,7 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа.

Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийж, “МАЗААЛАЙ” “ЧИНГИС” “ГЭРЭГЭ” бондуудын өр төлбөрийг бүрэн барагдууллаа.

Ингэснээр Монгол улс дефолтын эрсдэлээс бүрэн гараад байна.” гэж мэдэгдэв.


Цар тахал, ОХУ Украины дайнаас шалтгаалсан эдийн засгийн хүнд үед Монгол улс бондын өр төлбөрийг тогтмол барагдуулж, дефолт болох эрсдэлээс хамгаалж, зээлжих зэрэглэлээ тогтвортой хэвээр хадгалж чадлаа.

2023 оны 12-р сарын 25-нд төлөгдөх “Самурай” бондын 30 тэрбум иенийн эх үүсвэрийг хадгалсан байна.

Харин 9-р сард төлөгдөх ёстой “Евро” бондын 500 сая долларын өр дараах эх үүсвэрийг бэлдэхээр зорьж байна.

 Ингэхдээ “Хөгжлийн банк”-ны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон бусад эх үүсвэрүүдийг цуглуулж, “Евро” бондын өрийг төлнө.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …