УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.16/ хуралдаж, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан байдал, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Орон нутагт ажилласан гишүүдийн зүгээс гурван зүйлийг онцолж байна.
-Холимог тогтолцоог иргэд ойлгож, дэмжиж байна. Иймд холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах боломжтой гэж үзлээ.
-Иргэдээс гишүүдийн тоог 152-оос бууруулах санал давамгайлсан.
-Харьцааны тухайд мажоритар тогтолцоо давамгай байх ёстой гэж үзэж байна. Харьцааны тоог Үндсэн хуульдаа тусгах шаардлагатай юм байна.
Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх барьж буй МАН-ын асуудал бус парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзлээ.
Иймд АН, ХҮН-тай уулзаж, гишүүдийн тоо, тогтолцоо, харьцааны асуудлыг зөвшилцөөд бүлгийн хурлаараа дахин хэлэлцэж, эцэслэх нь зүйтэй гэж үзлээ.