Төв аймгийн Борнуур сум хаврын тариалалтаа эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Борнуур сумын газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тус сумын 30 орчим аж ахуйн нэгж, 400 өрх нийт 700 га талбайд төмс, 400 га талбайд хүнсний ногоо, тус бүр 1,000 га талбайд үр тариа, малын тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төмс 160 га талбайд, хүнсний ногоо 65 га талбайд тариалаад байна. Сумын хэмжээнд нэг га-гаас дунджаар 15-20 цн ургац хурааж авдаг тухай сумын удирдлагууд танилцууллаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдаж үрийн шинэчлэл, техник, тоног төхөөрөмжөө сайжруулах, хөрсөө хамгаалахын тулд ойн зурвас байгуулахыг зорьж байгаа тухай тариалан эрхлэгчид ярилаа.

Ялангуяа “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хоорондоо нягт уялдаатай учир төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллах нь чухал байгааг хэлж байв.

Хаврын тариалалт, ургац хураалтын үед ажиллах хүн олдоггүй нь хүндрэл учруулдаг байна. Төр, засгаас дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын төмс, хүнсний ногооны татварыг 20 хүртэл хувиар үе шаттай нэмэхээр болсон нь томоохон дэмжлэг болно гэдгийг газар тариалан эрхлэгчид хэлж байлаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …