Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, намын жагсаалтаар 50 гишүүн сонгоно

УИХ-д суудалтай намын төлөөлөл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн  дарга Д.Тогтохсүрэн: ҮХӨ-ийг хийхдээ хоёр үндсэн зарчим барьж ажилладаг. Нэгд, олон нийтийн санал бодлыг сонсож, тусгах.

УИХ-ын гишүүд өнгөрсөн 7 хоногт тойрогтоо ажилласан. Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн ч гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээгүй.

АН 60:40 болгох санал гаргасан. Тиймээс бид 60:40 болгох саналыг дэмжсэн. ХҮН 50:50 байх, жагсаалтад нэр цэвэр хүмүүсийг оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн санал хэлсэн. Тиймээс бид ярилцаж байгаад УИХ-ын гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, намын жагсаалтаар 50 гишүүн сонгогдох дээр зөвшилцөж, санал нэгдлээ.


АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН-ын ҮБХ-оос шийдвэр гаргасан. Хэрвээ холимог болбол тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох ёстой гэж үзсэн. УИХ-д суудалтай намын төлөөлөл, ажлын хэсэг хуралдаад тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгож 126 гишүүнтэй байя гэдэг дээр санал нэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …