Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хүүхдийн зуслангийн талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 16 зуслан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр 300,000-550,000 төгрөг байгаа юм. Энэ жил стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй “Оньс” зуслан үйл ажиллагаа явуулж эхэлжээ.