Улаанбаатар хотод 27-29 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-нд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны зургаадугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +17-22 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан  байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-31 хэм дулаан  байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан  байна.

 

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …