Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар мордов

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос мордов.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Ерөнхий сайдын энэ удаагийн албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жан Мушин нар үдэн мордуулав.

 

Санал болгох мэдээ

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн …