Үеийн үед Монгол бөхчүүд, уяачид, харваачид жудаг, өндөр ёс суртахуун зааж Монгол төр, түмнийхээ их баяр наадамд хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлал бий.
Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан зэрэг асуудлыг морины салбар хороо шийдвэрээ эргэн харж, маргаантай асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг Морины салбар хорооны дарга Д.Ганхуягт Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан үүрэг болголоо.