Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түрүү соёолонгийн “Хүй мандал” галаар зочиллоо

Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо.

Үндэсний их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү “Хүй мандал” галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэлээ.

Соёолон насны морьдыг монгол түмэн хамгийн хурдан, хүчтэй гэж үзэн тоосонд нь даруулж, жилийн хийморио сэргээдэг хэмээн бэлгэшээдэг. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Чуулганы зочид төлөөлөгчид үндэсний их баяр наадмыг үзэж сонирхон монгол үндэсний өв соёлоор бахархаж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …