Бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламж сүйтгэхгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил зэрэг аливаа бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгахад анхаарахыг үүрэг болгов.

Мөн ногоон байгууламж болон өмнө нь хийсэн  ажлыг сүйтгэхгүй байх, бүтээн байгуулалтыг стандартын дагуу хийх зэрэгт шаардлага, хяналт тавихыг холбогдох албаныханд даалгалаа.

 

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …