Ж.Алдаржавхлан:Туул голын эрэг дагуух 28 айлыг нүүлгэнэ

Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:Дүүргийн хэмжээнд 84 барилга байгууламжид ус орсныг алба хаагчид шөнөжин ажиллаж, 77 барилгаас усыг соруулж дууссан. Долоон байрны усыг соруулж байна. Яармагийн нүхэн гарц, Уулын замын эвдрэлийн хувьд ус зайлуулах шугамд зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн үерийн ус зам руу орж, зам удаа дараа эвдэрч байгаа. Бид ус зайлуулах шугам дээр барилга барьсан компанийн эзэдтэй уулзаж, Туул голын эрэг дагуух 28 айлыг нүүлгэнэ. Яармагийн нүхэн гарцыг “Туулын гүүр” ХХК барьсан, Улсын комисс хүлээж аваагүй байгаа гэлээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …