Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 611 километр замыг 17 хоногт амжилттай тууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 17 хоног гүйж, өнөөдөр /2023.7.24/ зорьсон газартаа ирлээ.

Тэрбээр Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн түүхт 50 жилийн ой, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-т зориулсан гүйлтээ 2023 оны 7 дугаар сарын 07-нд Сүхбаатарын талбайгаас эхэлсэн бөгөөд нийт 611 километр замыг амжилттай туулжээ.

Хурандаа Б.Цэвээндашийг Хэнтий аймгийн Дадал сумын удирдлагууд Нутгийн удирдлагын ордондоо хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, тус сумын 100 жилийн ойн медаль гардуулсан байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …