АН: Сонгуулийн амлалтандаа хөтлөгдөж төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна

Ардчилсан намаас өнөөдөр  7-р сарын 31-ны өдөр зохион байгуулагдсан Хангайн бүсийн эдийн засгийн форумын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн гишүүд, дэмжигчид нийт 700 гаруй төлөөлөл оролцсон Хангайн бүсийн “Эдийн засгийн форум”-ыг  зохион байгууллаа. Форумд оролцогчдын 80 гаруй хувь нь залуу бизнес эрхлэгч, гишүүд байсан.

Эдийн засгийн форумд оролцсон оролцогчдын санал, дүгнэлтүүдийг нэгтгэвэл 5 үндсэн асуудал байна. Орон нутагт төрийн бодлого хөрсөн дээрээ буухгүй байна, төрд итгэх итгэл унасан, бизнес эрхлэх орчин орон нутагт үгүй болсон, улс төр, үзэл санааны ялгаварлан гадуурхалт хэт их болсон, эдийн засаг өссөн гэж байгаа ч бизнес эрхлэгч, иргэдэд бодит үр өгөөжөө өгөхгүй байна гэжээ.

Манай улс ажил хийж байгаа хүмүүсийнхээ татвараар төрийн албаны нүсэр бүтцийг санхүүжүүлэх чөтгөрийн тойргийг бий болгосон байна. Хөгжлийн зорилгогүй, сонгуулийн амлалтандаа хөтлөгдөж төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн зааг ялгаа маш их болж ажилгүйдэл, боловсролын ялгаатай байдал улам бүр нэмэгдэж байгааг онцоллоо.

Тиймээс Ардчилсан нам үндсэн 10 чиглэлээр бодлогын хөтөлбөрийг гаргана. Тухайлбал хөдөө аж ахуйг өрсөлдөх чадвартай болгох, аялал жуулчлал, боловсрол, нийгэм, хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг бий болгохоор ажиллаж байна.

Тиймээс “Эдийн засгийн форум”-ыг 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар зохион байгуулахаа илэрхийллээ.

Эх сурвалж:Ардчилсан нам 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …