Хөц будаа нь уламжлалт анагаах ухааны хальст үрийн аймагт багтдаг нь одоо шинжлэх ухааны бүхэл үрийн гэх тодотголтой дүйцэж байна.
Хөц будаа нь:
-Сэрүүн хөнгөн чанартай
-Бадган шарыг арилгах үйлдэлтэй
- Тамиржуулах
- Уруу арилгагч хийн үйлдлийг сайжруулах буюу гэдэсний дүүрэнгэ арилгана, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, өтгөний гарцыг нэмэгдүүлнэ.
- Цэрийг ховхлох
- Хүүхдийн ханиадны эхэн болон дунд үед хэрэглэх
- Астмийг дарж амьсгалыг уужруулах
- Хоолойд цэр тээглэхийг гаргах
- Өөхийг шууруулах зэрэг үйлдэлтэй.
Зөвөлгөө:
- Өөрсдөө болон хүүхэд тань ханиад хүрсэн үедээ адууны махтай хөц будаатай хар шөл хийж идээрэй.
- Уушги шимжүүлэх зорилгоор ханиад хүрээгүй үедээ үнээний сүүнд хөц будаа чанаад зөгийн балаар амтлаад идэхэд хүүхдийн ханиаднаас сэргийлж уушгийг чийрэгжүүлнэ.
Уламжлалт анагаах ухааны их эмч О. Очгэрэл