Үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна

Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Газрын албаны мэдээллээр үер буусан байршилд зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх байна.

Мөн дахин үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна. Үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны таван га газрын байршлыг бэлдсэн. Тиймээс эдгээр айл өрхийг эрсдэлгүй бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн болон нийслэлийн газрын албаны удирдлагуудад үүрэг болголоо” гэсэн юм.

Түүнчлэн үер буусан байршилд усны урсац, жалгыг хааж шороо, барилгын хог хаягдал асган тэгшилж газрыг нь зарсан, их хэмжээний хог хаягдал үүсгэсэн ноцтой зөрчлүүд бийг тэрбээр онцолж байсан юм.

 

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …