Монгол хонины мах Дубай хотын хамгийн том хүнсний худалдааны төвд худалдаалагдаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “махны экспортыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин ажилласны үр дүнд халал аргаар мах бэлтгэх эмиратын талын стандартыг хангаж, АНЭУ-д мах нийлүүлэх албан ёсны бүх зөвшөөрлийг  анх удаа Монгол Улсын аж ахуйн байгууллага 2022 онд авсан болно.

Үүний хүрээнд Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-ын зах зээлд албан ёсоор 2023 оны 4 дүгээр сараас нийлүүлж эхэлсэн билээ.

Монгол хонины махыг эмиратын хэрэглэгчидэд илүү ойртуулан хүргэх зорилгоор Дубай хотын хүнсний худалдааны хамгийн том төвд Монгол хонины махны дэлгүүр 2023 оны 8 дугаар сарын 1-нд нээгдлээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …