Үерийн дараах лаг, хагшаасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Өчигдрийн байдлаар 1034 албан хаагч 156 тээврийн хэрэгсэлтэйгээр 83 рейсээр 1762 тонн лаг, хагшаасыг цэвэрлэн, тээвэрлэж ажиллалаа. Өчигдөр төв замыг цэвэрлэж, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болгосон. Мөн айлуудын хашаан дахь лаг, хагшаасыг гаргах, цэвэрлэх ажил эхэлж байна. Энд онцгой байдлын алба хаагчид хийгээд цэргүүд ажиллаж байгаа” гэсэн бол Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Наймдугаар сарын 5-наас хойш үерийн хор уршгийг арилгах, үерээс үүдсэн хохирлын хэмжээг тогтоох, лаг, хагшаас, бөглөрсөн шугам, хоолой, сувгуудыг цэвэрлэхээр манай газрын 50 гаруй хүн 11 машин механизмтай ажиллаж байна” гэв.


Санал болгох мэдээ

Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх …