Үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 22 байгууллагын 800 гаруй алба хаагч, 140 тээврийн хэрэгсэл, техниктэйгээр ажиллаж, өчигдөр буюу 7-ны өдрийн 21:00 цагийн байдлаар нийт 230 айл өрх, 15 аж ахуйн нэгжийн хашаанд хуримтлагдсан 2,875 тн лаг шаврыг 115 удаагийн тээвэрлэлтээр зөөж цэвэрлэн, 131 удаагийн тээвэрлэлтээр 2,575 м.куб дайргыг зөөж, үерийн даланг сэргээн босгож, өндөрлөх ажлыг зохион байгууллаа.

Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 102 айл өрх, албан байгууллагын хашаа, зам зэрэг 61.000 м.кв талбайд гадна орчны халдваргүйжүүлэлтийг, гэр, байшин, үйлдвэр, үйлчилгээний нийт 51 байшин, барилгад 2500 м.кв дотоод орчны халдваргүйжүүлэлтийг буюу нийт 63.500 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …