Улаанбаатар хотод тарваган тахал өвчний 1 тохиолдол бүртгэгдлээ

Улаанбаатар хотод өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Тарваган тахал туссан өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн байна. Мөн Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд бөгөөд ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байгаа юм байна.

НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ЗӨСҮТ-ӨӨС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
⚠️ Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
⚠️ Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
⚠️ Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
⚠️ Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …