Н.Баярмөнх: Үерээр улс төржихгүй байхыг хүсье

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон.

Баянзүрх дүүргийн удирдлагууд үерийн дараах хор уршгийг арилгах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгч, уруйн үерт өртсөн өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх саналыг дүүргийн ИТХ-аар хэлэлцэнэ гэдгийг хэллээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Юуны өмнө үерээр битгий улс төр хийгээч гэж хүсье. 3000 гаруй ажилтан, алба хаагч ажиллаж, эхнээсээ зарим нь гэдэсний халдварт өвчин тусаж байхад үүнийг улс төр болгож байгаад харамсаж байна” гэсэн юм.

Мөн үерийн эрсдэлтэй бүсэд буусан иргэдэд дүүрэг харгалзахгүй газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газруудыг санал болгож байгааг хэлж байлаа. Түүнчлэн иргэдийг хариуцлагатай байж, үерийн аманд буухгүй байхыг хүссэн юм.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …