Нүүрсний гэх хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр наймдугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт товложээ.
Тодруулбал,Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 30-нд товлосон байна.