БЗД:Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

2023-2024 оны хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Энэ цаг үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зорчих хэсэг, сургуулийн гадна орчныг зөв төлөвлөж, хяналт тавьж ажиллах хэрэгтэйг анхааруулж, мэдээлэл өглөө.

Хотын стандарт, хяналтын газрын хотын хөгжлийн стандартын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавих ерөнхий шаардлагыг танилцуулсан.

Нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтыг шинээр болон шинэчлэн төлөвлөхдөө суралцагчийн эрүүл аюулгүй орчинд сурах нөхцөл бололцоогоор хангаж, оройн зайн, тав тухтай орчин бий болгох үүднээс цогцоор нь төлөвлөж гүйцэтгэх шаардлагатай юм. Мөн гадна зам, талбай аюулгүй зорчих болон хүртээмжтэй байдлыг бүрэн хангасан байх ёстой.

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд хороодын засаг дарга нар болон сургууль, цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …