“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ нээлтээ хийлээ

“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ өчигдөр /2023.08.30/  Соёлын төв өргөөнд “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тусгай тоглолтоор нээлтээ хийлээ.

Энэхүү “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тоглолтоор Күнфүгийн сор болсон элементүүдийг товчлон харуулж, 60 минутын хугацаанд 32 хувраг тайзнаа  жүжигчилсэн тоглолт хийсэн юм.

Энэ удаагийн “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээг Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн соёлын харилцааг нэмэгдүүлж, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон Монгол Улсын Соёлын яам хамтран зохион байгуулж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхүй, Монгол Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан зэрэг хүндэт зочдоос гадна Хятад, Монголын соёлын байгууллага болон хоёр улсын иргэдийн төлөөлөл оролцлоо.

Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхүй “Хятад орныг танин мэдэх” соёлын арга хэмжээг дэмжиж ирсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын Соёлын Яам болон бусад холбогдох газруудад БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ Монгол улсад олон удаа зохион байгуулагдаж байна. Бид Хятад, Монгол хоёр орны найрамдлын үндсэн зарчим болон ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үндсэн зорилгыг баримталсаар ирсэн бөгөөд уламжлалт найрамдалт харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын иргэдэд Хятад болон Өвөр Монголын соёлыг ойлгуулахыг зорьж байгаа юм.

Хөршүүд харилцах тусам ойртож, найзууд нөхөрлөх тусам илүү ойлголцдог. Бид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн соёл иргэншлийн санаачилгаыг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр орны боловсрол, хэвлэл мэдээлэл, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ есдүгээр сарын 04-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тус өдрүүдэд Хятадын кино өдрүүд, Боловсрол суваг телевизэд “Аз жаргалын хотхон 3” олон ангит кино хүлээлгэн өгөх ёслол, дууны уралдаан зэрэг соёлын олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …