“Боловсролд ээлтэй“ зургаан Засаг даргыг нэрлэжээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролд ээлтэй зургаан Засаг даргыг нэрлэлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам “Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг хүүхэд бүрийн өмнө нээж өгөхийг зорьж байгаа билээ. Энэ боломжийг бүрдүүлэхэд цахим сургалтын ач холбогдол их юм. Хувьсан өөрчлөгдөж буй боловсролын үзэл санааг дэмжин, чанарын шинэчлэлийг манлайлан ажиллаж аймгийнхаа хэмжээнд бүх багш нарыг компьютероор ханган ажилласан дараах засаг дарга нарыг “БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА”-аар нэрлэж байна” гэв.

Тодруулбал,

  1. Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар
  2. Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал
  3. Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат
  4. Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал
  5. Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал
  6. Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан нарыг нэрлэсэн байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …