С.Бямбацогт: Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой

Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтыг Драгон төвийг Номингийн агуулах руу нүүлгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж түрээслэгч иргэд өнөөдөр АТГ-т хандсан. Тус асуудлаар С.Бямбацогт сайд цахим хуудсаараа дамжуулан өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой.

Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс  хэтэрлээ.

Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.

Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна.

Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …