ГССҮТ: Улсын арслан М.Бадарч Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарч өчигдөр /2023.09.06/ автомашины осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн юм.

Өнөөдөр /2023.09.07/ Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Улсын арслан М.Бадарчийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.
ГССҮТ “Есдүгээр сарын 06-ны өдөр авто осолд орсон Улсын арслан М.Бадарч ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийж байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …