“Илүү их уншъя” уриан дор 34 дэх удаагийн Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2023.09.15/ эхэллээ.
Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ удаагийн Үндэсний номын баярт Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, ая зохиогч Д.Оюунтүлхүүр өөрийн түүхээ бичсэн “Оюунтүлхүүр” номоор оролцож байна.
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүр “Номоо хоёр жилийн өмнөөс бичиж эхлээд дунд нь түр завсарласан байсан. Номоо номын баяраар олон түмний хүртээл болгож байгаадаа маш их баяртай байна.
Номондоо 1989 онд 13 настайдаа Япон улсад зохиогдсон Олон улсын хүүхдийн хөгжмийн наадамд оролцож, Гран-При шагнал хүртсэнээс хойших Япон улстай анх холбогдсон түүх болон Монгол, Япон хоёр улсын харилцааны түүхийг багтааж өгснөөрөө онцлогтой”хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.