Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд дөрвөн өдөр үргэлжилнэ

“Илүү их уншъя” уриан дор 34 дэх удаагийн Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжилдэг номын баярыг энэ удаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтээр нэг өдрөөр сунгаж буйгаараа онцлогтой.

Номын баярын өдрүүдэд дуу чимээ багатай байлгаж уншигчдад ном үзэж сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэхээр “Номын нээлтийн”, “Ногоон зүлэгний” гэх хоёр жижиг тайзнаа сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэхээр бэлтгэжээ.

Баярт оролцогчдын 80 хувь нь 15-20 насны хүүхэд залуус байдаг учраас энэ жилийн онцлог үйл ажиллагаанууд үүн дээр тулгуурлаж өрнөх нь. Тухайлбал, “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт” гаргасан бөгөөд энэ хүрээнд парад, үзэсгэлэн болно. Мөн  сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт оролцуулах юм.

Номын баяр бол зөвхөн ном худалдан авах, түгээх ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй оролцогч нэмэгдсэн байна.

Номын баяр төв талбайд энэ сарын 15-18-нд 9.00-20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …