Ардчилсан намын гишүүд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 25 жилийн өмнө энэ өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ.

Жил бүрийн энэ өдөр талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, гэр бүл, найз нөхөд журмын нөхөд, хамтран зүтгэгчид нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ дагуу өнөөдөр түүний хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт ард иргэд ээ Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх …