Д.Сумъяабазар:Хотын иргэдээсээ уучлалт хүсэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн талаараа мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хотын даргын ажлыг авснаас хойш жагсаал цуглаан, цар тахал гээд амаргүй, хүнд үетэй нүүр тулсан. Энэ үед УИХ, Засгийн газартай сайн ойлголцож, ААН-үүдтэйгээ, ТББ-уудтайгаа харилцан ойлголцож байлаа. Хот гэдэг нэг хүний удирдлагаар, нэг намын удирдлагаар явдаг асуудал биш. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг заавал их хурлын түвшинд нь татаж авчирч, нийслэлийн хуулийн цогц асуудлыг УИХ-д оруулж, дэмжүүлэх нь хотын хөгжил, иргэдийн ая тухтай амьдрахад суурь нь болж өгнө. Дараагийн ирэх хотын дарга үүнд ханцуй шамлан орох хэрэгтэй.

Ногоон автобусны асуудлаар иргэдээ бухимдуулсанд чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Процесс дээр алдаа гарсан юм байна. Үүнийг нууж хаагаад хүлээгээд авчихсан бол улам ноцтой байдалд шилжиж, иргэдээ хуурах байсан байна. Эсрэгээрээ ил гаргаж үзүүлсэн нь зөв болсон. Энэ бүгдийг шалгаж, хууль дүрмийнх нь дагуу шийдвэрлэгдэх хэрэгтэй. Үүнтэй иргэдтэйгээ адилхан бодолтой байна. Иймд иргэдээсээ уучлалт хүсэж байна. Намайг дэмждэг бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Дараагийн хотын даргаа хайрлаарай. Миний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцорч байна.” гэлээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …