АШУҮИС эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, зарим эмнэлгүүдийн захирлуудыг өглөөний цайнд урьж, харилцан санал солилцож, ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах гэрээгээ сунгалаа.

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн хүний нөөцийг чанартай бэлтгэх, оюутан хөгжил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгдсэн хөтөлбөрөөр технологийн дагуу зохион байгуулах, нэг нэг бүтээлч ажлыг хамтран хийхээр харилцан зөвшилцөв.

   Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллаагаа хамгийн чухал нь юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …