Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохын эсрэг байна

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжээд байна.
Энэ асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулав.

Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байсныг даван гарч чадлаа. Нэг жилийн өмнө нөхцөл байдал хүндхэн байсан. Орлого байхгүй. Валютын нөөц нь 2.4 тэрбум ам.долларт хүрч, сандарсан. Жаахан мөнгөтэй болохоор популизм нь яваад байх юм. Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Энэ үед Монголын эдийн засаг хүчтэй байх ёстой. Одоо төсвийн орлого сайн байна. Эдийн засаг эхний есөн сарын байдлаар 6.7 хувиар өслөө.

Гэхдээ нөхцөл байдал муудвал яах вэ гэдэгт бэлэн байх ёстой. Аль ч улсын төсвийн орлого хэрэглээнд тулгуурладаг худалдааны татвар, Хүн амын орлогын албан татвар чухал байдаг.

Улсынхаа төсвийг доголдуулах санаачлага гаргаж байгаагийн эсрэг байна”гэв.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …