“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385-р тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан.

Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг  томиллоо.

Байгууллагын тамга, ажил хүлээлцүүлэх арга хэмжээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт удирдан,  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд,  компанийн удирдах албан тушаалтнууд байлцлаа.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …