Нэгдүгээр эмнэлгийн газраас хувийн хэвшилд газар олгосон хүмүүсийг АТГ-т шалгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.10.30/ боллоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн шинжилгээг танилцуулах,

-Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулж, газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалгуулах,

-Аж ахуйн нэгж, байгууллагуудтай шүүхдэж ялагдсан, мөн шүүхийн маргаантай асуудлуудын мэдээллийг танилцуулах,

-Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгаж танилцуулах,

-Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.

 

Санал болгох мэдээ

БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.18/ газар …