Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд тулгамдсан асуудал болох:
- Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах
- Агаарын бохирдлыг бууруулах
- Гэр хорооллыг орон сууцжуулах
- Хот төлөвлөлтийн алдааг засах
- Шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо танилцуулах үеэрээ “Дэлхийн олон хотууд авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийсэн байдаг. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно”гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Хотын төвийг төлбөртэй болох асуудал яригдаж байна. Төлбөртэй бүсийн талаар сайн ярилцах хэрэгтэй байна. Засгийн газар хэлэлцээд ойрын үед УИХ-д өргөн барих юм байна гэж ойлгосон. Хэдий бид түгжрэлтэй, нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн түгжрэлээс гарах арга замыг олон талаас нь ярих хэрэгтэй. Өргөн барьсных нь дараа хэлэлцэнэ”гэв.