Хэнтий аймагт “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган болно

Сүүлийн үед аймаг болгон л хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулж байна. Тэгвэл энэ удаад Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганыг 2023 оны 11 сарын 03-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

“INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Хэнтий аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгож хөрөнгө оруулалтыг татах зорилгоор зохион байгуулах гэж байна.

Уг хөрөнгө оруулалтын чуулганаар:

Хэнтий аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтын боломжууд,

Аялал жуулчлал ба тээвэр логистикийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломжууд,

Барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын боломжууд,

Бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломжууд гэсэн 4 салбар хуралдааныг зохион байгуулж нийгэм эдийн засгийн голлох салбаруудад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.

Дашрамд дурдахад Монголын томоохон бизнес групп болох М Си Эс, Таванбогд зэрэг группүүд хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж хамтран ажиллах гэрээ үзэглэхээр урьдчилан тохиролцоонд хүрээд байгаа аж.

Хэнтий аймгийн зүгээс хөрөнгө оруулагчид, ААНБ, бизнес эрхлэгчдэд ТАТГАЛЗАХЫН АРГАГҮЙ САНАЛ тавихаа ч мэдэгдээд байна. Мэдээж олон хөрөнгө оруулагчид, Шаркууд, бизнесийнхэн цуглах нь ойлгомжтой.

 Харин хамгийн сонирхолтой нь “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганд БНХАУ-аас ӨМӨЗО-ын Хөлөн буйр, Шилийн гол, Хянган аймгуудын Засаг дарга нар, бизнес эрхлэгч, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар мужийн амбан захирагч, бизнес эрхлэгчид, БНСУ, Япон улсын Элчин сайдын яамны төлөөллүүд, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн засаг дарга, бизнес эрхлэгчид, аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид, 18 сумдын төлөөллүүд оролцож бүс нутгийн хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх коридор, бүсчилсэн хөгжлийн санал, шийдэл, боломжуудыг хэлэлцэнэ гэдгээрээ ихээхэн онцлогтой болох бололтой.

Уншигч та бүхнийг “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганд оролцохыг урьж байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …