Ж.Ганбаатар: 36 мянган тонн AN 92 бензин импортоор оруулж ирсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ удаагийн  шатахуунд үүсч буй асуудал зөвхөн нөөцөөс болоогүй. Нөөцийг олон сараар хадгалах боломжгүй. Бүтээгдэхүүний чанар онцлог байдалтай холбоотой 45 хоног, 2 сараас илүү хадгалах боломжгүй. Ийм байхын тулд Монгол Улс үйлдвэртэй байх ёстой.

ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортыг хориглох тогтоол гарсны дараа Монголд улсад бараг 20 хоног ачилт хийгдээгүй. Шок үүссэн. Ганцхан Монгол Улс л хоригт орчхоогүй шүү дээ. Бүх л улсад асуудал үүссэн. Энэ доголдлоос бага багаар гарч байна. Хориг тавигдсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 90 хоногт бид 36 мянган тонн AN 92 бензин импортоор оруулж ирсэн. Манай нэг сарын хэрэглээ хамгийн ихдээ 53 мянган тонн хэрэглээтэй байдаг. Нийлүүлэлтэд ямар ч асуудал байхгүй. Ойрын үед хэвийн байдалдаа орно гэж 100 хувийн амлалт өгье”гэлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …