УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Хуралдаанаар гаргасан шийдвэрийг УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тэрбээр “Засгийн газар 2024 оны төсвийг өргөн барихдаа Нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн.
Бүлгийн өнөөдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд санал болгож, 10 хувиар нэмэх нь бага тэтгэвэр авагчдын хувьд бага байна.Тиймээс нэмэх шаардлагатай гэсэн санал гаргасан.
Иймд бүлэг дээр ярьж, тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой эх үүсвэрийг ажлын хэсэг оруулж ирэх шийдвэр гаргасан” гэж мэдэгдлээ.