ХНХЯ, НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, хүүхдийн хамгаалал, хөгжил” сэдвээр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран энэ сарын 20-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцоо.

Мөн уг хэлэлцүүлэгт  дүүргүүд дэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн удирдлагууд оролцов. Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийслэл, дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлд  сар бүр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, хүүхдийн хамгаалал, хөгжлийн талаарх бодлого, шийдвэрийн талаарх мэдээллийг хүргүүлж, хамтарч ажиллана гэдгийг онцоллоо.

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн чуулганыг удахгүй зохион байгуулна. Уг чуулганаар дээрх асуудлаарх бодлогын шийдвэр, авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх  үйл ажиллагааны талаар  олон талын  илтгэл мэдээллийг сонсож,  өргөн хүрээнд хэлэлцүүлнэ.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …