Хуурамч баримт бичиг ашиглан төрд хохирол учруулсан иргэдээс хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон 8 хэргийн холбогдогчоос ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжилж, төрийн ашиг сонирхлыг хамгаалж ажилласан байна.

Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна гэжУлсын ерөнхий прокурорын газраас мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …