Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Ажлын тусгай дэглэм тогтоох тухай” тушаал гарган, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж байна.
Уг тушаалд 3эвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 26-ны өдрийг дуусталх хугацаанд ажлын тусгай дэглэм тогтоосон бөгөөд энэ хугацаанд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагад хариуцлагатай эргүүлийг томилон ажиллуулах, цэргийн алба, дэг журам, сахилга, хариуцлагыг чангатган хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг өндөр түвшинд хэрэгжүүлж, цэргийн сургалт бэлтгэлийг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, хяналт тавих, нэгтгэл, анги, салбарын камерын хяналтын системийн бэлэн байдлыг хангаж, дэлгэцийн хянагчийг харуул, хоногийн манааны бүрэлдэхүүнд томилгоожуулан үүрэг гүйцэтгүүлэх, мэдээллийн аюулгүй байдал, нууцын хадгалалт, хамгаалалтыг зохих журмын дагуу зохион байгуулж, зэвсэг, цэргийн техник, сум, галт хэрэглэл, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих дотоодын хяналтыг чангатгах, хугацаат цэргийн алба хаагчидтай хууль, эрх зүйн сургалтыг зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлан танилцуулж, гарын үсгийн баталгаа авч ажиллах, тэдний хувцас, хэрэгслийн хангалт, биедээ тааруулж зөв өмсөж, хэрэглэж байгаа байдалд тогтмол хяналт тавьж, шат дараалсан захирагч, дарга нарын үзлэг шалгалтыг тогтмолжуулахыг үүрэг болголоо.
Мөн хугацаат цэргийн алба хаагчийн эцэг, эх, ар гэрийн төлөөлөлтэй уулзах боломжийг нь бүрдүүлэх, уулзалтын байрыг зориулалтын дагуу төхөөрөмжпөх, эргэлт, уулзалтад хязгаарлалт тогтоохгүй байх, сургалтын төвд ажиллаж буй томилгоот бүрэлдэхүүнээс бусад офицер, ахлагч, ажилтан алба хаагч болон бусад иргэдийг сургалтын төв рүү нэвтрүүлэхгүй байх, цэргийн алба хаагч хоорондын харилцааг тогтоосон дүрмийн дагуу явуулахад онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах, аливаа төрлийн дүрмийн бус үйлдэл, харилцааны зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчил бүрд хатуу арга хэмжээ авах, нэгтгэл, ангийн удирдлагаас хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллах офицер, ахлагчдын “Сэтгэл зүйн карт”, хугацаат цэргийн алба хаагчдын “Хувийн хэрэг”-ийг үнэн зөв хөтөлж байгаа байдалд шалган туслах ажил явуулж хэвшүүлэх, харуул, хоногийн манаа, байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнтэй явуулах сурган зааварлах хичээлийг чанаржуулж, өдөр бүр хяналт тавьж, үүрэг гүйцэтгэлтийг сайжруулахыг бүх шатны албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Тэрчлэн Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлыг сайтар хангаж, тухайн өдрийг “Нээлттэй хаалганы өдөр” болгон тэмдэглэж, нэгтгэл, ангийн гүйцэтгэх үүрэг, цэргийн албаны онцлогийг хугацаат цэргийн алба хаагчдын эцэг эх, ар гэрийн төлөөлөлд сурталчлах ажлыг 08.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах, хугацаат цэргийн алба хаагчдаас социологийн судалгаа долоо хоног бүр авч, дүн шинжилгээ хийж, дүнг нэгтгэл, анги, салбарын захирагч, орлогч нарт танилцуулан, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж ажиллах, цэргийн анхан шатны сургалтыг хөнгөнөөс хүнд рүү гэсэн сургалтын зарчмыг баримтлан явуулж, эрүүл мэнд, бие бялдарт гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын цагийн хуваарь, 7 хоногийн товчийг ягштал мөрдүүлэх, амралтын өдрүүдэд зохион байгуулагдах соёл хүмүүжлийн ажил, уралдаан тэмцээнийг тусгай төлөвлөгөөний дагуу цэрэг, дайчдын идэвхийг нь өрнүүлж, явуулах, хэт их ачааллыг гэнэт өгөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг уг тушаалд тодорхой заажээ.
Мөн эрүүл мэндийн чиглэлээр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 24-ний өдрүүдэд Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжпийн эмчийн үзлэгт тусгай хуваарийн дагуу бүрэн хамруулах, орон нутагт байрлах нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд үзлэгт хамруулж, дүнг илтгэх, дархлааг дэмжих, хоол, хүнсний шим тэжээлд анхаарах, дайчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээнд тогтмол хамруулах, ангийн эмч, сувилагч нараас эрүүл мэндийн үзлэг, оношилгоог сайтар хийж, дэлгэрэнгүй судалгаа, өндөр, жингийн бүртгэл, эмчийн үзлэг хийсэн тухай бүртгэлийг нэг бүрчлэн хөтлөн баримтжуулах, бие бүрэлдэхүүний эрүүл мэндэд онцгой анхаарах, архаг хууч эсвэл удам дамжсан өвчтэй цэргийн алба хаагч байгаа эсэхийг тодорхойлох, “Ковид-19” цар тахлаар өвчилсөн эсэх талаарх судалгааг гаргах, түүний эсрэг арга хэмжээг зохион байгуулах, улирлын чанартай өвчлөлийн эсрэг тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх, нэгтгэл, ангийн эмчийн үзлэгээр илэрсэн эмгэг өөрчлөлт, ил биеийн шарх сорви, шивээс, үзэгдэх байдал, урьд нь өвдөж байсан өвчний дэлгэрэнгүй мэдээлэл, харшил, удамшлын болон халдварт өвчний талаарх судалгаа, гэр бүлийн гишүүдийн өвчлөлийн талаарх асуумж, ойрын хугацаанд зорчсон улс орон, халдварт өвчтэй хүнтэй хавьталтай байсан эсэх талаарх тархвар зүйн судалгааг дэлгэрэнгүй авч, байлдагч тус бүрд эмнэлгийн дэвтэр нээн тэмдэглэх, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр ар гэрээс ирсэн эргэлт, хоол, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд анхаарал хандуулж, нөөшилсөн болон түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хориглож, сав, боодлын бүрэн бүтэн байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллах чиглэлээр бүх шатны дарга, захирагч нарт үүрэг өгч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.