О.Номинчимэг:Гэр хорооллын 20,000 айлыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна

УИХ  дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.20/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр агаарын бохирдолтой холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл өгөв.

Тэрбээр “Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах ажил бий. Эхний ээлжид 20,000 айлыг гэр хорооллоос орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх эхлэл болно.
Тоосонцрын ихэнх нь автомашины утаанаас гарч байгаа. Автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 29 орчим хувийг эзэлж байна. Насжилт өндөртэй машин их, шүүлтүүр бага, евро 5 стандартын түлш хэрэглэхгүй байгаатай холбоотой.

Евро 5 түлшний хэрэглээ бага байна. Хангамж талаас нь сайжруулах, стандартын түлш хэрэглүүлэх тал дээр бодлогын хувьд анхаарч ажиллаж байна.

Гэр хороололд 198,000 орчим өрх байна. Үүнээс 82,000 гаруй айл стандартын бус зуухтай байгаа юм. 20,000 айлыг цахилгаан халаагуурт шилжүүлнэ.

Амьжиргааны түвшин доогуур 70,000-80,000 айлд давхар шаталттай зуух ашиглуулах төсөл хэрэгжүүлж байна”гэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …