Х.Нямбаатар: “Улаанбаатар смарт карт” ХХК-тай гэрээгээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Улаанбаатар смарт карттай үргэлжлүүлэн хамтран ажиллах уу?

-“Улаанбаатар смарт карт” ХХК ямар ч тендергүйгээр нийслэлтэй 30 жил хамтран ажиллах гэрээтэй юм билээ. Ийм жишиг дэлхийн хаана ч байхгүй. Хоёрдугаарт , нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй. Гуравдугаарт, нийт орлогын 10 хувийг ямар ч болзол, нөхцөлгүй шууд авдаг. Дөрөвдүгээрт, программ хөгжүүлэлтийн чиглэлээр хийнэ гэсэн чиг үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Тиймээс өнгөрсөн долоо хоногт  “Улаанбаатар смарт карт” ХХК-тай гэрээгээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Цаашид илүү ухаалаг төлбөр тооцооны системийг нийтийн тээврийн салбарт нэвтрүүлнэ.

 Одоогийн нийтийн тээврийн салбарын тээвэр зохицуулалтыг өөрчилж, өдрийн гаралтыг 1300-1400 автобус болгоно. Өнөөдрийн байдлаар өдөрт 950-980 автобус үйлчилгээнд явж байгаа. Цаашид богино эргэлтийг сайжруулна. Маршрутуудаа иргэдэд ойлгомжтой тайлбарлаж, хөдөлгөөн зохицуулалтаа ухаалгаар төлөвлөх хэрэгтэй. Мөн нийтийн тээвэр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нэгдүгээр эгнээг өргөсгөх, нэмэх ажлыг төлөвлөж байна.

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …